“МОН-КЕК” ХХК-ийн танилцуулга

        “Мон-Кек” ХХК нь 2002 оноос бялуу үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө 16 жил энэ салбарт амжилттай ажиллаж байна.

Бизнесийн чиглэлүүд

  • Хүнсний үйлдвэрлэл, бялуу талх нарийн боов
  • Газар тариалангийн үйлдвэрлэл
  • Мал аж ахуй
  • Жимс жимсгэнэ

Хүнсний үйлдвэрлэл, бялуу талх нарийн боов

  • Үйл ажиллагаагаа анх түрээсийн байранд эхлүүлж байсан бол өнөөдөр “Мон-Кек” ХХК нь бялууны үйлдвэр болон бэйкеригийн 3 салбартай өргөжин ажиллаж байна. Хүнсний 1 дэлгүүрийн бэйкери нь 2012 оноос, үйлдвэрийн өргөтгөлийн бэйкери нь 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн саппород 2017 оноос шинэ салбар болон бэйкери, кофе шоп нээн амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.

Борлуулалтын цэгүүд:

  • Драгон төв
  •  Барс худалдааны төв
  •  Хүчит Шонхор зах
  • Нарантуул зах
  • Амгалан зах
  •  Баянзүрх зах​​​​​​​

Үйлдвэрлэлийн үндсэн байрыг 2008 онд авч ашиглалтанд оруулсан, өөрийн гэсэн ажлын байртай болсноор үйл ажиллагаагаа өргөжүүлэх, техник технологио шинэчлэх сайжруулах боломжтой болсон. Техникийн хүчин чадлаа сайжруулж, ажилчдынхаа тоог нэмэгдүүлснээр зах зээлээ хангахуйц хэмжээний бялуу үйлдвэрлэх болсон . Улмаар зах зээлд шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах боломж бүрдсэн.

2013 онд үйлдвэрийн байрандаа өргөтгөл хийж нарийн боовны үйлдвэрлэл эхлүүлсэн. Одоо мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн 50 гаруй ажиллагсадтай. 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн өөрийн салбарууд болон хүнсний зах, томоохон үйлчилгээний төв супермаркетаар борлуулж байна.

Үйл ажиллагаандаа ЧАНАР-ХЯМД ҮНЭ гэсэн зорилтыг дэвшүүлж ажилласнаар чанартай хэрэглэгчдийн худалдан авах чадварт нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж МОНКЕК бялуу Монголын зах зээлд гуравдагч байр суурийг эзэлж чадсан.

“Мон-Кек” ХХК-ийн хамт олны хөдөлмөрийг хот, дүүргийн засаг захиргаанаас өндрөөр үнэлж ажлын үзүүлэлт, хэрэглэгчдэд үзүүлсэн үйлчилгээ, нийгмийн хариуцлагаараа бусдыгаа хошуучлан манлайлан дараах шагналуудаар шагнагдсан билээ.

Үүнд:

  • 2004, 2006, 2010, 2012, 2015, 2016 оны “Хэрэглэгчдийн найдвартай түнш”
  • 2005, 2007, 2010, 2011, 2014, 2015 оны “ Шилдэг татвар төлөгч”
  • 2003, 2005, 2008, 2010, 2014 оны “ Оны шилдэг бүтээгдэхүүн”
  • 2013 онд ХХААХҮЯ-ны “ Жуух бичиг”
  • 2014, 2017,2018 онд Бялуу үйлдвэрлэгчдийн дунд зохиогддог ур чадварын тэмцээнд мөнгө, хүрэл медаль зэрэг шагналаар оролцогчид маань тус тус шагнагдсан.
  • 2019 оны Ур чадварын тэмцээнд багаараа болон оролцсон төрөл тус бүрээр амжилт гаргаж байгууллага маань 2 – р байранд шалгарч мөнгөн медаль ,”Нийслэлийн захирагчийн” нэрэмжит шагналаар шагнагдсан.
Мэдээлэл алга байна.